Хууль эрх зүй

Үйлчилгээний нөхцөл

MoniChat Үйлчилгээний нөхцөл

Хамгийн сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 07 сарын 01

  1. ЕРӨНХИЙ ЗААЛТ
    1. Энэхүү Үйлчилгээний нөхцөл (цаашид "Үйлчилгээний нөхцөл") нь "Гарди Менежмент ХХК" (цаашид "MoniChat", "Бид", "Манай", "Компани" гэх) -ийн MoniChat гар утасны аппликейшн (цаашид "MoniChat Апп", "Апп" гэх)-аар дамжуулан үйлчилгээ (цаашид "Үйлчилгээ" гэх) ашиглаж буй бүх хэрэглэгч (цаашид "Хэрэглэгч", "Та" гэх)-д хамаарах бөгөөд үйлчилгээг ашиглахад холбогдсон харилцааг зохицуулах цахим гэрээ болно.
    2. Та MoniChat Апп-г татаж, суулгаж, ашиглаж эхлэхээс өмнө Апп-ын "Үйлчилгээний нөхцөл", "Нууцлалын бодлого"-ыг танилцуулах бөгөөд "Зөвшөөрөх" товчийг дарж баталгаажуулснаар үйлчилгээг ашиглах боломжтой.
  2. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ
    1. MoniChat Апп-г ашиглахын тулд Та өөрийн нэр дээрх утасны дугаараар бүртгүүлэх шаардлагатай. Хэрэглэгч Та бүртгэл үүсгэхдээ дараахыг заавал баримтална. Үүнд:
      1. Үнэн зөв, бүрэн мэдээлэл өгөх,
      2. Бусдын нэр дээрх, хуурамч утасны дугаар ашиглахгүй байх,
      3. Нэг хэрэглэгч нэгээс олон бүртгэл үүсгэхгүй байхаар.
    2. MoniChat нь хэрэглэгчийн бүртгэл баталгаажуулалтын түвшнээс хамаарч дараах хүрээнд үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

Түвшин

Нөхцөл

Ашиглах боломжтой үйлчилгээ

Үндсэн хэрэглэгч

Зөвхөн утасны дугаар баталгаажуулсан

Чат, групп, контент түгээх үйлчилгээ (суурь үйлчилгээ)

Баталгаажсан хэрэглэгч

Иргэний үнэмлэх (ДАН систем)-ийн мэдээллээр танин баталгаажуулалт (KYC) хийсэн

Суурь үйлчилгээ + төлбөртэй үйлчилгээ (хязгаартай)

Бүрэн баталгаажсан хэрэглэгч

KYC + биометрик баталгаажуулалт

Суурь үйлчилгээ + төлбөртэй үйлчилгээ (дээд хязгааргүй)

    1. Та өөрийн утасны дугаар, имэйл, бусад мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд Апп доторх тохиргоог ашиглан нэн даруй шинэчлэх үүрэгтэй. Өөрчлөлт хийгээгүйгээс үүдсэн аливаа үр дагавар, хохирлыг MoniChat Апп хариуцахгүй. ("Нууцлалын бодлого"-с харах)
    2. Та Апп дахь өөрийн нэвтрэх нэр, нууц үг, биометрик мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хариуцна. Зөвшөөрөлгүй нэвтрэлт, ашиглалт илэрсэн тохиолдолд бидэнд нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
    3. Та хэдийд ч Апп доторх "Бүртгэл устгах" сонголтыг ашиглан бүртгэлээ устгах боломжтой.
    4. Хэрэглэгч дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Monichat Апп Таны бүртгэлийг урьдчилан мэдэгдэлгүйгээр хаах, түр хаах, хязгаарлах арга хэмжээ авна. Үүнд:
      1. Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн,
      2. Хууль бус үйлдэл, үйл ажиллагаа явуулсан, дэмжлэг үзүүлсэн, эдгээр үйлдэл, үйл ажиллагаанд Апп дахь өөрийн бүртгэлийг ашиглуулсан,
      3. Бусдын оюуны өмчийг зөрчсөн,
      4. Системд хор хөнөөл учруулсан.
    5. Хэрэглэгчийн бүртгэлийг устгасан тохиолдолд дараах нөхцөлийг баримтална. Үүнд:
      1. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасны дагуу түүний Апп-аар хийсэн гүйлгээний түүх, хэрэглэгчийг таньж мэдэх зорилгоор цуглуулж, боловсруулж, ашигласан мэдээллийг Monichat Апп 5-аас доошгүй жилийн хугацаанд хадгална.
      2. Чат мессеж, хавсралт, түр зуурын мэдээлэл 90 хоногийн дотор устгагдана.
      3. Хэрэв Та зөвхөн төхөөрөмжөөс Апп-г устгавал, бидний сервер дээр Таны мэдээлэл хадгалагдсан хэвээр байхыг анхаарна уу.
  1. MONICHAT ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ
    1. MoniChat нь дараах үйлчилгээг Апп дотор санал болгоно:

Үйлчилгээний төрөл

Тайлбар

Чат, дуудлага

Нэгээс нэг, групп мессеж, дуут/видео дуудлага (end-to-end шифрлэлт)

Богино драма

Богино хэмжээний (1-2 минут) олон анги бүхий цуврал кино, бичлэг

Тоглоом

Гар утас дээр ажиллахаар зохиомжлогдсон тоглоом

Мини апп

Гуравдагч хөгжүүлэгчдийн апп (захиалга, тоглоом, үйлчилгээ)

    1. Хэрэглэгч өөрийн бүртгэлээр дамжуулан бусад хэрэглэгчтэй, эсвэл групп үүсгэн аудио болон дуу дүрсний дуудлага хийх, хүлээн авах, мессеж илгээх, хүлээн авах үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой.
    2. Хэрэглэгч өөрийн бүртгэлээр дамжуулан төлбөртэй болон төлбөргүй нөхцөлөөр богино драма үзэх, түрээслэх, дараа үзэхээр зогсоох боломжтой.
    3. Хэрэглэгч өөрийн бүртгэлээр дамжуулан гар утас болон бусад төхөөрөмжид таарсан тоглоом тоглох, түрээслэх боломжтой.
    4. Мини апп
      1. Гуравдагч үйлчилгээ үзүүлэгчийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг (цаашид “Мини апп үйлчилгээ” гэх) Та MoniChat Апп-аар дамжуулан авах боломжтой.
      2. MoniChat Апп дотор байрших Мини апп-ууд өөрийн болон бусад платформ дээр давхар байршсан байх боломжтой.
      3. Хэрэглэгч Мини апп үйлчилгээг ашиглахдаа тухайн Мини апп-н үйлчилгээний нөхцөл, нууцлалын бодлоготой танилцаж, зөвшөөрөх шаардлагатай.
      4. Хэрэглэгч Мини аппын үйлчилгээний агуулга, чанар, хэрэглэгчийн хувийн мэдээллийн боловсруулалтад холбогдох гомдлыг тухайн үйлчилгээ үзүүлэгчид хандан шийдвэрлүүлэх бөгөөд Monichat уг асуудалд хариуцлага хүлээхгүй.
  1. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
    1. Та үйлчилгээ саатах, тасалдсан тохиолдолд Компанийн +976 7272 8228 дугаараар, эсвэл support@monichat.mn цахим шуудангаар холбогдож үйлчилгээний саатал, тасалдлыг арилгуулахаар шаардах, үйлчилгээнд холбогдох мэдээлэл авах эрхтэй.
    2. Таны зөвшөөрөлгүй буюу өөр хэн нэгэн этгээд Таны мэдээллийг ашиглаж Апп-д бүртгэл үүсгэсэн, үүсгэсэн байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд Компанийн +976 7272 8228 дугаараар, эсвэл support@monichat.mn цахим шуудангаар нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
    3. Хэрэглэгч үйлчилгээг ашиглахад холбогдох өөрийн хувийн болон бусад мэдээллийг үнэн зөв, бүрэн, шинэчлэгдсэн байдлаар гаргах бөгөөд тухай бүр шинэчлэх үүрэгтэй.
    4. Хэрэглэгчийн Апп-д оруулсан, гаргаж өгсөн мэдээллийн үнэн зөв, бүрэн, хүчинтэй, шинэчлэгдсэн эсэхийг бид нягталж шалгахгүй тул Та Апп-н үйлчилгээг ашиглахдаа оруулж буй мэдээллээ өөрөө сайтар нягтлах үүрэгтэй.
    5. Хэрэглэгч үйлчилгээг ашиглан хийсэн үйлдэл бүрийнхээ хууль зүйн үр дагаврыг өөрөө хариуцах үүрэгтэй.
    6. Хэрэглэгч үйлчилгээг ашиглах явцад дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:
      1. Үйлчилгээнд зөвшөөрөлгүй нэвтрэх, өөрчлөлт оруулах,
      2. Системийн аюулгүй байдлыг зөрчих хортой код, вирус түгээх,
      3. Бусад этгээдийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулах,
      4. Үйлчилгээг урвуу инженерчлэх, эх кодыг задлан шинжлэх,
      5. Бусдын оюуны өмчийг зөрчсөн агуулга байршуулах,
      6. Бусдад спам, пишинг агуулсан холбоос, мессеж, мэдээлэл илгээх, түгээх.
    7. Хэрэглэгч MoniChat Апп-д дараах агуулгыг байршуулах, түгээхийг хориглоно. Үүнд:
      1. Хууль бус буюу нийтээр хүлээн зөвшөөрөх зан суртахууны хэм хэмжээнд харшлах үйлдэл, үйл ажиллагааг илэрхийлсэн, дэмжсэн, өдөөсөн шинжтэй,
      2. Бусдыг гүтгэсэн, айлган сүрдүүлсэн, дарамталсан,
      3. Арьс өнгө, үндэс, шашин, хүйсээр ялгаварлан гадуурхсан,
      4. Хүчирхийлэл, цус аймшигт үйлдлийг сурталчилсан,
      5. Бэлгийн дур хүсэл өдөөсөн, насанд хүрээгүй хүүхдийн дүрс агуулсан,
      6. Худал мэдээлэл, хууран мэхэлсэн агуулга.
  2. MONICHAT АПП-ИЙН ЭРХ, ҮҮРЭГ
    1. Үйлчилгээний нөхцөлийг баримтлахыг хэрэглэгчээс шаардах, зөрчлийг арилгуулах хүрээнд мэдэгдэл, шаардлага хүргүүлэх, холбогдох арга хэмжээг авах эрхтэй.
    2. Үйлчилгээг хэвийн, тасалдалгүй үзүүлэх, хэрэглэхэд хялбар байдал, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээг сайжруулах, аюулгүй байдлыг хангах хүрээнд MoniChat дараах үйл ажиллагааг явуулах эрхтэй. Үүнд:
      1. Шинэ функц нэмэх, хуучин функцийг хасах,
      2. Хэрэглэгчийн интерфейсийг өөрчлөх,
      3. Техникийн шинэчлэлт хийх,
      4. Аюулгүй байдлын шинэчлэлт хийх.
    3. Төлөвлөгөөт шинэчлэлт, засвар үйлчилгээг хийх тохиолдолд түүнээс үүдэлтэй үйлчилгээ тасалдаж болзошгүй талаар хэрэглэгчид урьдчилж Апп-аар болон Monichat Апп-н албан ёсны цахим хуудсаар (www.monichat.mn) мэдэгдэнэ.
    4. Дараах тохиолдолд Monichat урьдчилан мэдэгдэл өгөлгүй Үйлчилгээг түр зогсоож болно. Үүнд:
      1. Системийн яаралтай засвар үйлчилгээ,
      2. Кибер халдлага, аюулгүй байдлын эрсдэл,
      3. Эрх бүхий байгууллагын шаардлага,
      4. Давагдашгүй хүчин зүйл.
  3. ХАРИУЦЛАГА, ХЯЗГААРЛАЛТ
    1. Үйлчилгээний хэвийн ажиллагааг бид хариуцаж аливаа тасалдал, доголдлыг богино хугацаанд завсарлах арга хэмжээг шуурхай авна.
    2. MoniChat дараах тохиолдолд хариуцлага хүлээхгүй. Үүнд:
      1. Системийн төлөвлөгөөт засвар, шинэчлэлтийн үед гарсан түр тасалдал,
      2. Гуравдагч этгээдийн үйлчилгээний тасалдал, доголдол (Мини апп, гадаад төлбөрийн систем гэх мэт гэх мэт эдгээрээр үл хязгаарлагдах бусад),
      3. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үйлчилгээ тасалдах, доголдох,
      4. Хэрэглэгчийн алдаа (нууц үгээ задруулсан, шилжүүлгийн мэдээллийг буруу мэдээлэл оруулсан гэх мэт эдгээрээ үл хязгаарлагдах бусад),
      5. Гүйлгээний валютын ханшийн өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэл.
    3. Системийн гэнэтийн саатлын улмаас үүдэн үүссэн давхар, буруу, эсвэл алдаатай гүйлгээг хэрэглэгчийн зөвшөөрөл шаардахгүйгээр залруулах, буцаах эрхтэй. Хэрэв залруулга хийх боломжгүй бол бид холбогдох хэрэглэгчдэд 7 хоногийн дотор мэдэгдэнэ.
    4. Системийн алдаанаас үүдэлтэй Хэрэглэгчид үндэслэлгүй эд хөрөнгө эсвэл эрх шилжсэн тохиолдолд энэ талаар Monichat-д +976 7272 8228 дугаараар, эсвэл support@monichat.mn цахим шуудангаар нэн даруй мэдэгдэх ба үндэслэлгүй орсон орлогыг зарцуулсан, ашигласан тохиолдолд холбогдох хуульд заасан хариуцлагыг Хэрэглэгч өөрөө хүлээнэ.
    5. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд зөрчлийн үр дагавар, үүсэх хохирол, хариуцлагыг дангаар хүлээнэ.
    6. Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн тохиолдолд Monichat Апп дараах арга хэмжээнээс аль нэгийг эсхүл давхардуулан авах эрхтэй. Үүнд:
      1. Апп-д нийтлэгдсэн, түгээгдсэн агуулгыг нэн даруй устгах,
      2. Анхааруулга өгөх,
      3. Зарим үйлчилгээг түр хязгаарлах,
      4. Үйлчилгээг бүрэн хаах,
      5. Хууль сахиулах байгууллагад гомдол, мэдээлэл гаргах,
      6. Бусдын хууль ёсны эрх ашиг, Үйлчилгээ, Monichat Апп-н бизнесийн үйл ажиллагааны нэр хүндийг хамгаалах, хэрэглэгчийн итгэлийг хамгаалах, хууль тогтоомжид нийцүүлэх зорилготой шаардлагатай бусад арга хэмжээ.
    7. Үйлчилгээний нөхцөлд хариуцлага хүлээхгүйгээр зааснаас бусад Monichat Апп-н үйлдэл, үйл ажиллагааны улмаас Хэрэглэгчид хохирол учирсан тохиолдолд бодит хохирлыг бид хариуцаж барагдуулна. Ийнхүү хариуцах хохирлын хэмжээ нь Таны сүүлийн 6 сарын хугацаанд MoniChat Апп-д төлсөн үйлчилгээний шимтгэлийн нийт дүн эсхүл 500,000 (таван зуун мянган) төгрөгөөс хэтрэхгүй.
  4. ОЮУНЫ ӨМЧИЙН ХАМГААЛАЛТ
    1. Апп болон түүний бүх агуулга (лого, дүрс, текст, программ хангамж, дизайн) нь Компани эсхүл түүнийг хууль ёсоор эзэмшигчийн оюуны өмч бөгөөд Монгол Улсын зохиогчийн эрх, барааны тэмдэг, патентын тухай холбогдох хуулиар хамгаалагдана.
    2. Хэрэглэгч Компанийн эсхүл хууль ёсны эрх эзэмшигчийн оюуны өмчийн эрхийг хүндэтгэх бөгөөд оюуны өмчийг зөрчиж, зөвшөөрөлгүй хуулбарлах замаар ижил төстэй аппликейшн, платформ, вэбсайт хөгжүүлэх, зах зээлд нэвтрүүлэхийг хатуу хориглоно.
    3. Компанийн эсхүл хууль ёсны эрх эзэмшигчийн оюуны өмчийн эрхийг Хэрэглэгч зөрчсөн тохиолдолд Хэрэглэгчид Оюуны өмчийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр зохих байгууллага, албан тушаалтанд Компани хандана.
  5. ГОМДОЛ, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
    1. Хэрэглэгч үйлчилгээнд холбогдох аливаа гомдлыг дараах сувгаар MoniChat-д мэдэгдэнэ. Үүнд:
      1. Апп доторх "Тусламж"
      2. Имэйл: support@monichat.mn
      3. Утас: +976 7272 8228
    2. Хэрэглэгчийн гомдлын агуулга, үр дагавар, хамрах хүрээ зэргээс хамаарч Бид 14 хоногийн дотор Таны гомдлыг хянаж, гаргасан сувгаар хариу өгнө.
    3. Хэрэглэгч бидний өгсөн хариунд асуудал шийдвэрлэгдээгүй гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх боломжтой.
    4. Үйлчилгээ, үйлчилгээний нөхцөлд холбогдох маргааныг хэрэглэгч болон Monichat Апп харилцан тохиролцож, эвийн журмаар шийдвэрлэж чадаагүй бол Монгол Улсын хуулийн дагуу Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.
  6. БУСАД
    1. Үйлчилгээний нөхцөлийн аль нэг заалт хүчингүй, хууль бус, хэрэгжих боломжгүй гэж шүүхээс тогтоогдсон ч үлдсэн заалтууд хүчинтэй хэвээр байна.
    2. Компани Үйлчилгээний нөхцөлд өөрийн санаачилгаар хэдийд ч нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй. Чухал өөрчлөлтийг дараах байдлаар мэдэгдэнэ. Үүнд:
      1. Апп доторх мэдэгдэл (нээх үед)
      2. Бүртгэлтэй имэйл хаяг руу мэдэгдэх
      3. Манай вэбсайт дээр нийтлэх
    3. Нэмэлт өөрчлөлт нь мэдэгдэлд дурдсан хугацаанд эсхүл Апп-д нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болно. Өөрчлөлт хүчин төгөлдөр болсны дараа үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглаж буй нөхцөлд Та өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
    4. Үйлчилгээний нөхцөлийг гадаад хэлээр орчуулсан хувилбарыг Апп, цахим хуудсанд байршуулж болох бөгөөд гадаад хэл дээр орчуулга болон Монгол хэл дээрх хувилбарт зөрүү гарвал Монгол хэл дээрхийг баримтална.